ОХУ-ын "Ангара" зорчигч тээврийн компани өнөөдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдрөөс Эрхүү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэллээ.

“АН-148- 100Е” онгоцоор анх удаагаа Эрхүү-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг үйлдсэн бөгөөд эхний 58 зорчигч орон нутгийн цагаар 15.00 цагт Улаанбаатар хотноо газардсан байна.
“Ангара” компани нь шинэ чиглэл нээснийг сурвалжлахаар Эрхүү хотоос сэтгүүлчид иржээ. Оросын зорчигч тээврийн “Ангара” компани нь цаашдаа мягмар, бямба гаригт Эрхүү-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөсөн болохоо албан ёсоор мэдээллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ