Арабын Нэгдсэн Эмират улсын Ажман худалдааны төвд өнгөрөгч Лхагва гарагт өргөн хүрээг хамарсан гал гарчээ. Одоогоор удирдлагууд галын шалтгааныг олоогүй байгаа ч нэг ч хүн амь үрэгдээгүй байна. 

Удирдлагуудын мэдээлж байгаагаар гал оройн 6:30 минутын үед АНЭУ-ын шинэхэн үйлдвэрлэлийн бүст, Дубай хотоос 50 км зайтай гарсан гэнэ. Хэргийн газарт хэд хэдэн галын машин ажилласан ба галыг унтраахад нийт 3 цагийг зарцуулжээ.

Уг осол нь Ливанд болсон дэлбэрэлтээс 24 цагийн дараа л болжээ. 

Бичлэг үзэх:



Эх сурвалж: Times Now News