Энгийн нэгэн өдрүүд ид шидийн үлгэр болох цаг ирлээ. Ид шидийн үлгэрт эгэлгүй нэгэн бүсгүй гардаг. Өнгөнд цэвэр, үйлэнд уран, үргэлж цэмцгэр энэ бүсгүй хуран ирсэн хүн бүрийн харцыг дагуулна. Эгэлгүй энэ бүсгүй ид шидийн өдрөө аз жаргалтай байж чадах болов уу?

Тэгэхээр хайртай хүнтэйгээ хуримлана гэдэг бөөн аз жаргал. Хуримын өдөр бүх зүйлс төлөвлөсний дагуу өрнөнө гэдэг туйлын аз жаргал тийм биз? Энэхүү төлөвлөгөөний төв хэсэг бол сүйт бүсгүй. Сүйт бүсгүйн нүүр будалт, үс засалт, хувцаслалт бүгд сэтгэлд нийцэж гэмээн өөрт итгэлтэй байж, баярт мөч бүрийг амталж чадах юм. Иймд хуримын нүүр будалтад тань хэрэг болох үнэтэй зөвлөгөөг бэлтгэлээ.

Шинэ зүйл

Хуримын өмнөх өдрүүд бол шинэ содон зүйлс турших хамгийн тохиромжгүй үе. Тухайлбал шууд кремний өнгөө цайруулж, гоо сайхны бүтээгдэхүүнээ сольж, шинэ бүтээгдэхүүн турших дэмий. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг танд сөрөг нөлөө үзүүлээгүй дассан зүйлсээ л хэрэглэхийг зөвлөе.

Танигдахын аргагүй гоо үзэсгэлэн

Хуримын нүүр будалтаа хийлгэхээр ирж буй бүсгүйчүүд "Намайг танигдахын аргагүй хөөрхөн болгоорой" гэдэг. Гэхдээ сайн бодож үзвэл танигдахын аргагүй үзэсгэлэнтэй болох биш харин таниж амжаагүй гоо үзэсгэлэнгээ тодотгох нь илүү таатай биш гэж үү? Сүйт залуу дурласан бүсгүйгээ л харахыг хүсэхээс биш танигдахын аргагүй хөөрхөн бүсгүйг хуримын ордонд хүлээж зогсдоггүй. Тэгэхээр та хуримын будалтаас ямар үр дүн хүлээж буйгаа эхлээд сайн тунгаах хэрэгтэй.

Хуримын цомог өн удаан жил хадгалагддаг. Хожмын нэг өдөр өөрийн зургийг хараад эсвэл таныг хараад танихгүй бол юу нь таатай байхав. Иймд бидний өгөх зөвлөгөө бол өөрийн төрөлх, нуугдмал гоо үзэсгэлэн илрүүлж, түүнийг тодотгох нь харамсахааргүй сонголт болдог.

Трэнд дагах

Реалити шоуны од Ким Кардашианы ачаар гэрэл сүүдэр хүчтэй трэнд болж чадсан. Гэхдээ энэ төрлийн будалт өдрийн гэрэлд арай л хүнд харагдах гээд байдаг сул талтай. Байгалийн гэрэл төрөлх гоо үзэсгэлэнг гэрэлтүүлэх дуртай тул хөнгөн бас фрэш будалтыг танд санал болгоё.

Хуримын зураг он цагийг дамжин өвлөгдөх тул таны зургийг харах даруйд хэдэн он гэдгийг шууд хэлэхээр будалт битгий хийгээрэй. Цаг хугацааг үл ажрах сонгодог будалтуудаас сонголтоо хийх нь үргэлжид цаг үетэйгээ хөл нийцсэн сонголт байхаас цаанаа нэг дотно мэдрэмж төрүүлдэг.

Тестинг будалт

Хуримын будалтад хангалттай зарлага гаргаж байхад яагаад тестинг будалтад мөнгө үрнэ гэж үү? Анхандаа илүү зардал мэт санагддаг ч огт харамсахааргүй зардал гэдгийг туршлагатай гэргий нар хэлдэг. Сайн гэж сонссон артистаар хуримын будалтаа хийлгэтэл таалагдахгүй үе олон тохионо. Хязгааргүй жаргалд умбаж байх ёстой сүйт бүсгүй толинд харах бүрдээ будалтандаа сэтгэл гонсойж, хожим хойно ч гэсэн өөр артист сонгох байсан талаар харамсалд өртөж болно. Энэ бүхнээс сэргийлэх арга бол тестинг будалт билээ.

Бэлтгэлээ базаасан уу? 

Манай бүсгүйчүүд гэрийн даалгавраа сайн хийдэг чавчрахаа мартдаг. Өөрт тохирох үс засалт, нүүр будалтын зургийг хэдэн өдөр судалдагч авчирдаггүй. Өөрийн бодол дотор төгс дүрслэлийг буулгасан байдаг. Гэвч түүнийгээ төгс ойлгуулж чаддаг хүн тун ховор. Иймд будалт хийх артист, үс янзлах үсчиндээ тантай ижил зүйл харах боломж олгоё.Мөн нүүр будалтын судалгаа хийх явцад ижил төрхтэй хүмүүсээс санаа авах эсвэл сургамж авбал зүгээр. Европ бүсгүйчүүдийн анатомын бүтэц, харьцаа, нүд, хамар нь бид нараас өөр байдгийг харгалзана уу.

Өнгө ч гэсэн чухал

Нэгэнт хуримын өдөр цагаан даашинз өмсөх тул анхнаасаа будалт цагаан өнгөтэй хэр нийцэж буйг мэдэх хэрэгтэй. Иймд тестинг будалт хийлгэхээр ирэхдээ цагаан өнгийн хувцастай ирээрэй. Түүнчлэн зургаа авахаа мартаж болохгүй. Зарим будалт толинд сайхан харагдах ч камерны дуранд түүн шигээ харагддаггүй