Америкийн эртэмтэн Жеймс Эллисон, Японы эрдэмтэн Тасуку Хонзё нар анагаах ухаан, физиологийн салбарт Нобелийн шагналтнаар тодорлоо.

Тэдэнд зарим төрлийн хорт хавдарт үр дүнтэй эмчилгээ хийх боломж олгосон дарлхлааны тогтолцооны хариу үйлдлийн хяналтын цэгүүдийг нээснийх нь төлөө уг нэр хүндтэй шагналыг олгохооор болсон байна.

Америкийн эрдэмтэн Жеймс Эллисон 1948 онд АНУ-д төржээ. Одоо тэрбээр Техасийн их сургуулийн профессор бөгөөд Техас муж улсын Хьюстон хотын М.Д.Андерсоны нэрэмжит Хавдар судлалын төвийн дархлаа судлалын тэнхимийн дарга юм.

Японы эрдэмтэн Тасуку Хонзё 1942 онд Киотод төрсөн бөгөөд 1966 онд Японы хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэгд тооцогддог Киотогийн их сургуулийн анагаах ухааны факультетыг төгсчээ. Профессор Тасуку Хонзё 1988 оноос  хойш төрөлх их сургуульдаа ажиллаж байгаа аж.

Хоёр эрдэмтний хийсэн судалгаа “чухамдаа дархлааны эмчилгээг сэргэхэд хүргэлээ” гэж судлаачид үзэж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг