СТОКХОЛМ. /RIA Novosti/. Амьд эд эсүүд хүчилтөрөгчид хэрхэн хариу үйлдэл үзүүлж, дасан зохицдогийг нээсэн эрдэмтэд болох Уильям Келин, Петер Ратклифф, Грегг Семенце нар энэ оны физиологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эздээр тодорлоо. 

1901 оноос Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи-анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог хамгийн нэр хүндтэй уг шагналыг 216 хүн хүртсэн байна.

Шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор 12 дугаар сарын 10-нд уг шагналыг үндэслэгч, Шведийн үйлдвэр эрхлэгч Альфредын Нобелийн /1833–1896/ таалал төгссөн өдөр болно. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг