"УИХ-ын сонгууль дөхөж буйтай холбоотойгоор МАН-ын удирдлагууд АН-ын нэр хүндийг унагах зорилготой зохиомол хэргүүд үүсгэж байна" хэмээн АН өнөөдөр мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

АН-аас төрийн хариуцлагатай алба болох УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайдын алба хашиж байсан нэр бүхий гишүүдэд холбогдуулан улс төрийн зорилготой хоморголон хэрэг үүсгэх, хэрэг үүсгэхээр айлган сүрдүүлэх боллоо.

...Ийнхүү эрх баригч МАН өөрсдийн дотоод тэмцэл, гэмт үйлдлээ халхавчлахын тулд АН-ын гишүүд, дэмжигчдийг дарамтлах, сүрдүүлэх, айлгах гэсэн аливаа оролдлого гаргаж байгааг АН эрс няцааж, хууль бус аливаа үйл ажиллагааны эсрэг шийдэмгий тэмцэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.


Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.