Нийслэлийн Ардчилсан намын хорооноос өнөөдөр мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

Орон нутгийн хурлын сонгууль болоход нийт 75 хоног үлдсэн энэ үед Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос Ардчилсан намын даргын сунгааг явуулах, Үндэсний бодлогын хорооны гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлаж байгааг Нийслэлийн Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.

Иймд Нийслэлийн Ардчилсан намаас Ардчилсан намын даргын сунгаа болон Үндэсний бодлогын хорооны гишүүний нөхөн сонгуулийг нийслэл, дүүрэгт явуулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.


Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Ардчилсан нам олонхын суудал авч чадаагүй учир тус намын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж, намын даргын үүрэг, тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн. Одоо АН-ын даргын үүргийг Ц.Туваан орлож буй.

Дээрх асуудалтай холбоотой асуудлаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог 8 дугаар сарын 03-нд хуралдуулахаар АН-ын даргын үүргийг гүйцэтгэгч Ц.Туваан тушаал гаргажээ.