Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тус намын гишүүн Д.Пүрэвдаваад сахилгын шийтгэл ногдуулж, Ардчилсан намын гишүүнээс хасах тушаал гаргажээ.

Тус тушаалд:

"Ардчилсан Намын Үндсэн дүрмийн 3.7.1, 3.7.3-т заасан намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон Д.Пүрэвдавааг намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хассугай" гэжээ.

Д.Пүрэвдаваа нь Баянзүрх дүүргийн АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж буй юм.