Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 10.00 цагаас хуралдах байсан ч АН-ын бүлэг хуралдаанаас завсарлага авлаа. Өнөөдрийн хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг шийдэх байв.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "2018 оны төсвийн төслийг Засгийн газар буцаан татсан. Төслийг шинэчилэн мэдүүлэхэд олон зүйл өөрчлөгдөнө. Тиймээс 2018 оны төсвийн хууль УИХ-д өргөн мэдүүлсний дараа Мөнгөний бодлогоо хэлэлцэх саналтай байна” гэснийг байнгын хорооны гишүүд дэмжиж, тус хурлыг ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.