УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар хуралдлаа.

Хуралдаанаар гишүүдийн олонх нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Тиймээс Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн дарга Ц.Туваан 

  • МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжсүгэй.
  • Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурь баримталж ажиллахыг чиглэл болгосугай" хэмээн тогтоол гаргажээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах тухай албан бичгээ өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад буй юм.

Уг асуудлыг холбогдох Байнгын хороо 7 хоногийн хугацаанд хэлэлцэж, дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн ил санал хураалт явуулан эцэслэн шийдвэрлэх журамтай.