УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тус бүлгийн дарга Д.Ганбат "Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдох гэж байна. Энэ талаар АН-ын бүлэг хэлэлцээд Л.Оюун-Эрдэнийг дэмжих боломжгүй гэж үзлээ. 

Яагаад вэ гэхээр өмнөх Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн Ерөнхий сайд болох гэж байна. Энэ нь огцорсны ямар ч үр дүн байна. Үнэхээр өөрсдөө алдаагаа ойлгоод бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм бол яагаад дотроосоо нэгнээ Ерөнхий сайд болгож буй юм бэ. Засгийн газар огцорсны ач холбогдол хаана байна. 

100 жилийн түүхтэй, боловсон хүчний нөөц олонтой гэдэг МАН хаана байна вэ. Энэ нам зүгээр л Монголын ард түмнээр тоглож, цаг хугацаа үрж байна. Алдаагаа үүрч, хариуцлага хүлээж байна гэж огцорсон Засгийн газрын гишүүд шинэ Засгийн газарт орохыг АН-ын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй" хэмээн мэдэгдлээ.