УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад "Монгол Улсад зохион байгуулалттайгаар цахим сүлжээтэй холбогдолтой асуудлаар гэмт бүлэглэл байгуулахаар БНХАУ-ын 780 иргэн Улаанбаатар хотын нэр бүхий зочид буудлуудад байрлаж, зохион байгуулалттайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Иймд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулахуйц гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхээр орж ирсэн гадаадын иргэдэд визийг бөөнөөр нь олгосон, орон байр, техник, тоног төхөөрөмжөөр хангасан, үүрэг чиглэл өгсөн, түүнчлэн дээрх иргэд ямар үйл ажиллагаа явуулсан, манай улсад ямар гэм хор учруулсан зэрэг нөхцөл байдлыг нэн шуурхай шалгах, хариуцлага алдсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, Гадаадын иргэн харьяатын асуудлаар удирдлага, зохион байгуулалт, бүтэц эрх зүйн орчинг дахин нягталж, холбогдох өөрчлөлтийг нэн даруй хийх ажлыг яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна" гэжээ. Мөн урьдчилж гар утас, нөөтбүүкийг олноор худалдан авч, зочид буудлаа хүртэл захиалж бэлдсэн нь өндөр зохион байгуулалттайгийнх гэжээ.

Эдгээр иргэдийг 2018 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан нэр бүхий ААН-үүд урьсан гэдэг нь тодорхой болоод байгаа аж: