Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын шийдвэрт хэсэгчилэн хориг тавих тухай албан бичгийг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын даргад илгээсэн. Ерөнхийлөгчийн хоригийн талаар УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэхгүйгээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Тус шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэг хууль зөрчиж байна гэж үзэн УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр шаардлага хүргүүллээ.

Тус шаардах бичигт "Монгол Улсын Ерөнхийлөгчийн "УИХ-ын шийдвэрийн зарим хэсэгт хориг тавих тухай" хоригийг хурал эхлэхэд Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд тараасан нь гишүүд уг асуудалтай танилцах боломжийг олгоогүйгээс гадна бусад гишүүдэд материал хүргэгдээгүй зэрэг нь хууль зөрчсөн асуудал боллоо.

Тиймээс УИХ-ын дотоод үйл ажиллагаа сүүлийн нэг жилийн хугацаанд байнга хууль зөрчигдөж, даамжирч байгааг анхааралдаа авч, зөрчлийг гаргахгүй хуулийн дагуу ажиллахыг шаардаж байна" гэжээ.

Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.