2020 оны 12 дугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.  

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 18-23 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар өдөртөө 6-11 градус, бусад нутгаар өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 17-19 градус хүйтэн байна.


2020 оны 12 дугаар сарын 06-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хөвсгөлийн уулсаар, 8-нд  төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр цас орно. 

Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.