Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, маргаашаас нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүснэ.


2020 оны 09 дүгээр сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. 

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 градус дулаан байна. 


2020 оны 09 дүгээр сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 

Салхи 20-нд зарим газраар, 21-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.