Гуравдугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 4-9 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 2-7 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулааан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 3-8 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө Халх голын хөндийгөөр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрнэ. Өдөртөө 7-9 градус дулаан байна 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 градус дулаан байна.


2020 оны 03 дугаар сарын 29-нөөс 04 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд зарим газраар, 31-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. 

Салхи 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар, 31-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 

29-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус хүйтэн, 1-6 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.