2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн цаг агаарын мэдээ

Хур тунадас: Өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч явган шуурга шуурна. 

Агаарын температур: Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг-Үүр голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 10-12 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна. 


2021 оны 02 дугаар сарын 07-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 07-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шууна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. 

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 10-наас нутгийн баруун хэсгээр хүйтний эрч чангарна.