Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 

Өнөөдөр өдөртөө нутгийн зүүн хагаст цасан болон шороон шуурга шуурч, нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн цаг агаарын мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч өдөртөө 10-12 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Хүйтэрч өдөртөө 7-9 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Хүйтэрч өдөртөө 9-11 градус хүйтэн байна. 


2021 оны 02 дугаар сарын 28-наас 03  дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

3 дугаар сарын 3-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Салхи их төлөв секундэд 6-11 метр байна. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа,  Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 3 дугаар сарын 1-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.