Монгол түмний үндэсний “Сар шинэ”-ийн баяр  болох гэж байгаатай холбогдуулан орон нутгаас Нийслэл Улаанбаатар хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, зах орчмын замуудад явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж  түгжрэл саатал үүсэж байна. 

Үүнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэхээр боллоо.

Дугаарын хязгаарлалт,

-2019 оны 01 дүгээр сарын 26, 02 дугаар сарын 02-ны “БЯМБА” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн,

-2019 оны 01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 03-ны “НЯМ” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.