Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаа билээ. Үүнийг зохицуулах зорилгоор энэ сарын сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах Хотын даргын шийдвэр гараад байгаа юм.  Зохицуулалтын дагуу таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол маргааш /2017.08.19/ зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.  Ирэх долоо хоногийн хувьд бямба гарагт /2017.08.26/  хязгаарлагдахгүй. Харин сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн дугаартай автомашинтай бол наймдугаар сарын 20, 27-ны Ням гарагт хөдөлгөөнд оролцох юм.