Энэ амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд инженерийн шугам сүлжээ шинээр татах, засварлах, өргөтгөн шинэчлэх зорилгоор авто зам, замын байгууламж сэтлэх, сүвлэх, орц гаргахтай холбоотойгоор дараах автозамуудыг түр хугацаагаар хаах гэж байна. 

Иймд иргэд замын ачааллыг бодолцон ажлаа зохицуулах, хөдөлгөөнд хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцохыг зөвлөж байна. 


Аж ахуйн нэгж байгууллага, иргэн

Байршил

Хийгдэх ажил

Хугацаа

1

Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ

БГД-ийн Чингүнжавын гудамжинд,

ЧД-ийн Урт цагааны зүүн урд уулзварт, Их дэлгүүрийн зүүн урд уулзварт,

СБД-ийн баруун Сэлбэ Сөүлийн гудамж Эйрмаркетийн авто зогсоол дотор

Автозам сэтлэх

2018.06.28-ны өдрөөс 2018.07.03-ны өдрүүдэд

2

Талын шандас ХХК

Ажилчны гудамж Буудлагын төвийн туслах зам, ТЭЦ 4 рүү баруун эргэдэг туслах зам, Говь ХК, Яармагийн гүүр чиглэлийн авто замын уулзвар, ТЭЦ 3 руу эргэдэг туслах зам

Авто замын уулзвар дээр сүвлэх, сэтлэх

2018.06.30-ны оройн 23 цагаас 2018.07.02-ны өглөөний 06 цагийн хооронд

3

Гигатера Тех ХХК

ХУД-ийн 5-р хороонд баригдах 40 айлын орон сууцны барилга байгууламж

Авто зам сүвлэх

2018.06.30-ны 23 цагаас 2018.07.02-ны өглөөний 069 цагийн хооронд

4

Хасу мегаватт ХХК

БЗД-ийн нутаг Улаанхуаран 5-р хорооны нутагт

Дулааны шугам угсрах, авто зам сэтлэх

2018.06.30-ны оройн 23 цагаас 2018.07.01-ний өглөөний 07 цагийн хооронд

5

Орон сууц нийтийн аж ахуйн “Ганбиж ХХК”

СБД-ийн 8-р хороо Спортын ордны зүүн талд байрлах 43-р байрны гадна

Дулааны шугам солих

2018.06.29-нөөс 2018.07.08-ны өдрүүдэд

6

Алианс-Тех ХХК

БЗД-ийн 18-р хороо 9,10 дугаар байрны дунд

Дулааны шугам

2018.06.29-нөөс 2018.07.09-ний хооронд

7

Ворлд капитал маркет

ХУд-ийн нутаг Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжинд “Сити Молл” цогцолбор барилга

Орц гарц

2018.07.14-ний өдрөөс 2018.07.29-ний өдрүүдэд