Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 


Дөрөвдүгээр сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 13-15 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 11-16 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи өмнөөс секундэд 6-11метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна. 


Дөрөвдүгээр сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 12-нд Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас, 13-14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. 

Салхи 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-15-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 

Энэ сарын 13-наас төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.