Гуравдугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Алтайн өвөр говиор өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр. Өдөртөө Халх голын саваар 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар өдөртөө дулаарч Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч 10-12 градус дулаан байна.