Өндөр хөгжилтэй Япон орон аниме-аараа алдартай. Тэрхүү аниме-ийн ард дуу оруулдаг өдгөө 30 настай жүжигчин бүсгүй маань өмнө нь ямар тарчиг амьдралтай байснаа хуучилжээ.

Тэрээр алдартай болохоосоо өмнө амны цаасыг соусанд дүрж иддэг байсан гэнэ. Өндөр өртөгтэй газар амьдарч байгаа учраас хоол авах ч мөнгө байгаагүй гэнэ. Тиймдээ ч ингэж өл залгуулдаг байсан ажээ.

Амжилтанд хүрэх түүний хувьд амархан байсангүй. 2000 оны эхэн үед төлбөр тооцооны мөнгөө олох гэж олдсон ажил болгоныг хийгээд явдаг байжээ.Тэрбээр 2014 онд өгсөн нэгэн ярилцлагтаа: “Би ямар ч мөнгөгүй амьдрал туулж үзсэн. Тэр үед амны цаас соусанд дүрээд л иддэг байлаа” гэжээ.

Үзэсгэлэнтэй царайных нь ард ийм үнэн нуугдсаныг хэн мэдэх билээ. Тэвчээртэй шаргуу хөдөлмөрлөвөл ирээдүй үргэлж гэрэлтэй шүү.