Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд амны хаалтыг үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломжтой байгаа талаар нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан дурдлаа.

Тэрбээр “Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 27 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бидний үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авах, стандартын дагуух материалын олдоц муу байгаа зэрэг асуудлыг шийдэх өгөхийг хүссэн. Өнөөдрийн байдлаар 20 мянган амны хаалт бэлэн байна” гэв.

Тодруулбал, Багануур дүүргийн Засаг дарга Ц. Сандаг-Очир “Хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хорионд орсон ажилтнуудаа зарим аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд халах шийдвэрийг гаргаж байна.

Цаг үеийн байдлаас болж гэнэтийн шийдвэр гарсан учраас иргэдийг ажлаас нь халах, цалингаас нь хасах арга хэмжээг авч болохгүй гэдгийг нийслэлийн Онцгой комиссоос аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгох хэрэгтэй” гэсэн юм. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод гуравдугаар сарын 30-ныг хүртэл бараг бүх төрлийн үйлчилгээний газруудыг хязгаарласан байгаа. Мөн худалдаа, эрхлэгчдийн хувьд орлого нь үндсэндээ хаагдсан, бараа татан авалт саатсан зэрэг хүнд нөхцөлд байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин, түрээсийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх талаар нийслэлийн удирдлагууд анхаарч өгөхийг хүсч байна” гэв.