П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг “COVID-19” өвчин дотоодод бүртгэгдсэн тохиолдолд өвчтөнүүдийг эмчлэх, тусгаарлах 200 ор бэлджээ.

Энэ талаар тус эмнэлгийн дарга дарга Ц.Төмөр-Очир ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

Эмнэлгийн орох гарах гурван гарцад хяналтын пост тогтмол ажиллуулж байгаа. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах хүрээнд нийт 730 орчим сая төгрөгийн нэг сарын эм, хэрэглэлийн нөөцийг үүсгэсэн. Нийт 1,000 хүний иж бүрдэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц болон халдварын дэлгэлтийн үед хэрэглэх хамгаалах хэрэгслийн бэлэн байдлыг хангасан. Эмч мэргэжилтнүүдийнхээ сэтгэл зүйн бэлэн байдлыг хангах үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тусгаарлах 200 орноос гадна эрчимт эмчилгээний ор бэлдээд байна. Манай эмнэлэг өндөржүүлэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Гэхдээ иргэд эмнэлгүүдийн ажлыг дэмжих шаардлагатай байна. ЭМЯ, УОК-ын зааврын дагуу амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг шаардлага тавьсан эмч, ажилтнуудыг доромжлох, өндөржүүлсэн бэлэн байдлын цагийн хуваарийг зөрчих тохиолдол гарч байгаа. Түүнчлэн нэг хүн эмнэлгээр үйлчлүүлэхэд 2-6 хүн, нэг өвчтөн хагалгаанд ороход 10-20 хүн ирж байгаа нь эрсдэлийг нэмж байна