Амжилттай хүмүүс амралтын өдрүүдээр юу хийдэг тухай маш олон судалгаа байдаг. Тэдний юу хийдэг нь таны анхаарлыг татаж байна уу? Тэд бусад өдрүүдтэй адил зүйлийг хийдэг.

#1. Роберт Айгер “Аль болох эрт бос”.
Disney-ийн гүйцэтгэх захиралын нэгэн өдөр өглөөний 4:30-аас эхэлдэг. Амжилттай хүмүүс үд болтол орондоо унтдаггүй. Судалгаагаар бидний тархи сэрсэнээс хойшхи 2.5-4 цагийн турш хамгийн сайн ажилладаг гэжээ. Тиймээс аль болох эрт сэрж, бүхний өмнө алхаарай.

#2. Бенжамин Франклин «Төлөвлөгөөтэй бай».
Тэрээр өдөр бүр «Би өнөөдөр ямар үр өгөөжтэй зүйл хийж чадах вэ?» гэж өөрөөсөө асуудаг байсан. Амжилттай хүмүүс өдөр бүрийн үнэ цэнийг мэддэг. Тиймээс тэдний хувьд амралтын өдөр ч гэсэн ажлын өдөр.

#3. Тимоти Форрисс «Олон зүйлийг нэгэн зэрэг бүү хий».
Нэгэн зэрэг олон ажил хийх нь үр өгөөжтэй санагдах боловч гүйлтийн зам дээр гүйж байхдаа ээжтэйгээ ярьж, мэдээ сонсох зэрэг зүйл биш. Харин амжилттай хүмүүс энэ нь зөвхөн таны үр бүтээлтэй байдалд саад болж, чанарыг муутгадаг гэдгийг мэддэг. Үүний оронд ганц зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, сайн хийж сурах хэрэгтэй.

#4. Анна Винтур «Идэвхитэй хэвээр үлд».
Vogue сэтгүүлийн ерөнхий редактор өдөрт дор хаяж нэг цаг теннис тоглодог. Тэрээр спортоор хичээллэдэг цор ганц хүн биш. Амжилттай хүмүүс «эрүүл биед саруул ухаан оршдог» гэдгийг хамгийн сайн мэддэг.

#5. Стив Жобс «Тэргүүлэх ач холбогдолтой зүйлсээ тодорхойл».
«Чухал болохын тулд эд зүйлс дэлхийг өөрчлөх ёсгүй». Амралтын өдөр «ажил – хувийн амьдрал» хоёрын хоорон дахь заагийг тодорхойлж, төгс байдлыг хадгалахад тус болдог. Гэр бүл, хайртай хүн, найз нөхөд, үр хүүхэдтэйгээ өнгөрөөсөн цаг таны орлогыг нэмэгдүүлэхгүй байж болох ч та цагийг хий дэмий өнгрүүлсэн гэсэн үг биш.

#6. Уоренн Баффет «Дуртай зүйлдээ цаг гарга».
Түүнийг 20-р зууны хамгийн амжилттай хөрөнгө оруулагч гэдэг хэдий ч тэрээр завтай үедээ укулеле тоглох дуртай. Мөн өөрийн дуртай зүйлээ хийж байх үедээ өөрт хэрэгтэй хэн нэгэнтэй танилцаж, ажил хэргийн яриа өрнүүлж чаддаг байна.

#7. Опра Уинфри «Чимээгүй байдалд цаг гарга».
Forbes 2013 оны хамгийн нөлөө бүхийн од өдөрт хоёр удаа 20 минутаар чимээгүй орчинд байдаг. Энэ бол йогчдийн амар амгалан, тайван байдлын нууц. Амжилттай хүмүүс ч гэсэн бясалгалын давуу талыг олж харсан.

#8. Рэнди Цукерберг «FOMO-г март, JOMO-г сайшаа».
Бид бүгд л фильтр ашиглан амралтын өдрөө лайк цуглуулахын тулд хамаг байдгаараа хичээж, хэн нэгний атаархлыг төрүүлэхийн тулд нүүр хуудсандаа зураг хийж байсан. FOMO-ийн эрин зуунд тавтай морил. Харин Zuckerberg Media-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал JOMO практикт илүү анхаарал хандуулж, цаг гаргах хэрэгтэй гэжээ. Амжилттай хүмүүс уралдах, өрсөлдөх дуртай байдаг. Тиймээс талархахаа хөгжүүлж, FOMO-ийн нийгмийн сүлжээг эсэргүүцэхийг хичээснээр та амралтын өдрөө аз жаргалтай өнгөрөөхгүй гэж үү? Аз жаргал амжилтын үндэс биш гэж үү?

#9. Бил Гейтс «Эргэцүүлэх цаг үлдээ».
Microsoft-ийн үүсгэн байгуулагч «Амжилтаа тэмдэглэх нь гайхалтай. Гэвч өөрийнхөө алдаанаас суралцах нь илүү үр өгөөжтэй» гэжээ. Өөрийнхөө үйлдлийг өдөр тутамдаа үнэлж сурах хэрэгтэй. Харин амралтын өдөр долоо хоногийн ололт амжилт, юуг сурав, юун дээр алдав гэдэг дээр үнэлэлт өгөхөд хамгийн тохиромжтой үе.

#10. Ричард Брэнсон «Дэлхийдээ буцааж өг».
Тэрээр нэгэн удаа «Эрүүл мэнд, ядуурал, хүрээлэн буй орчин зэрэг асуудал бусад салбарын талаарх бодлыг өөрчлөхөд тус болдог нь гайхалтай». Амжилттай хүмүүс Анна Франкийн «Өг. Үүнээс болж хэн ч ядуурдаггүй!» гэдэг үгтэй бүгд санал нийлдэг. Томас Корли амжилттай хүмүүсийн тухай ном бичихдээ таван жил судалгаа хийжээ. Түүний судалгаагаар амжилттай хүмүүсийн 73% нь сард 5 удаа сайн үйлсийн аянд оролцдог байна. Тиймээс амралтын өдөр сайн дурын ажилд оролцох нь хамгийн тохиромжтой юм.

#11. Жек Дорси «Ирж буй долоо хоногтоо бэлд».
Twitter, Square үүсгэн байгуулагчдийн нэг ажлын өдрийг 16 цаг болгохыг дэмждэг нэгэн бөгөөд тэрээр «Хагас сайн өдөр бол миний амралтын өдөр. Би аялалд явдаг. Харин бүтэн сайн өдөр би өнгөрсөн долоо хоногоо дүгнэж, дараа долоо хоногтдоо бэлддэг» гэжээ.

#12. Jay Z «Бүх мөчийг ашигла».
Тэрээр асар том эзэнт гүрнийг бий болгож, амжилттай реппер, бизнес эрхлэгч болж чадсан. Түүний амжилт түүний дууны үгэнд нуугдаж байдаг. «Та амжилтыг хүсэж болно. Гэхдээ түүнд хүрэхийн тулд та эргэлзэх ёсгүй. Та алдах ёсгүй. Та унтах ёсгүй. Нэг нүд жинхэнээсээ, үргэлж нээлттэй байх ёстой».