Өдөр тутмын хэв маягтаа багахан өөрчлөлт хийх нь амжилтын эх болдог. Уншигч танд амжилт гаргахад туслах, энгийн 16 дадлыг хүргэж байна. Өөртөө хэвшүүлээрэй.

1. Зурагт хэзээ ч бүү үз.
2. "Юу ч болж байсан урагшил" гэж үг байдаг даа. Туршаад үзээрэй, тус болдог юм билээ.
3. Толгойд тань шинэ санаа орж ирэв үү? Бичээд ав.
4. Товлосон цагаасаа хоцорч байна уу? Энэ тухайгаа сануулах арга ол.
5. Өрөөлийн мөрөөдлийг бүү бас.
6. Таныг хуурсан хүмүүст хоёр дахь боломж бүү олго. Тэд өөрчлөгддөггүй юм.
7. Ээж, аавдаа цаг зав зарцуулж бай. Хором мөч гэдэг хэлж ирдэггүй юм.
8. Сайхан сэтгэл хот толгодыг эзлэх хүчтэй. Ойрхондоо ашиглаж бай.
9. Алдаагаа хүлээн зөвшөөрч сур.
10. Цаг үргэлж гомдоллодогоо боль. Бусдын асуудал хэнд ч хамаагүй.
11. Хов бүү ярь.
12. Яахаа мэдэхгүй үедээ зүгээр л унтаж амар. Ямар ч тохиолдолд "Бүх зүйл түр зуурынх" гэдэг үгийг санаарай.
13. Яаж ч ширүүн маргалдсан хэлэх үгээ бод. Таны сэтгэл онгойх ч үгээр зүссэн сэтгэл эргэж эдгэхгүй.
14. Шударга бай, тэгвэл хэлсэн үгээ санах гэж толгойгоо гашилгах хэрэггүй болно.
15. Өдрийг хамгийн хэцүү, тааламжгүй гэж бодсон ажлаар эхлүүл. Ард нь гарсан хойно өдрийг санаа зовнихгүйгээр өнгөрөөх болно.
16. Хэн ч хэнд ч туслах албагүй. "Албатай" гэдэг үгийг мартаж, үгийн сангаасаа устга. Ингэж материаллаг болон ёс зүйн занганд өөрийгөө оруулах хэрэг юу байна.