Таныг юу гунигтай болгодгийг мэдэх үү? Үхлийн ирмэгт ирсний дараа өөрөөр амьдрах байж гэж бодох..

Бидний амьдрал одон өнгөрч, нэг л мэдэхэд та харамсаад сууж байж болох. Тиймээс харамсахаас өмнө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Настай хүмүүсийн харамсдаг 15 зүйлийг нэрлэж байна.


#1. Дуртай зүйлээ хий.

Маш олон хүн дургүй ажлаа хийдэг. Энэ бол салах ёстой хамгийн эхний зүйл юм.

Нийгэм биднийг цалин өндөртэй ажил дээр удаан ажиллахыг хүсдэг. Бүх залуу насаа зориулан тэтгэвэрт гарах хүртлээ ажилла гэдэг. Гэхдээ энэ нь биднийг аз жаргалтай болгодоггүй. Тиймээс аз жаргал, баяр баясаглантайгаар очиж байх газар олох хүчийг өөрөөсөө олох хэрэгтэй.


#2.Хэн гэдгээ мэд.

Үүнийг хэлэх нь хийхээс илүү хялбар байдаг. Өөрийгөө хэн гэдгийг мэдэж, таних нь өрнөдийн философийн гол асуудал. Бид өөрсдийгөө таньж мэдэх оролдлого хийх тоолонд бид үүнийг ойлгоход илүү ойртож чадна.


#3. Өөрийн үнэт зүйлсийг нэн тэргүүнд тавь.

Өөртөө болон аз жаргалд илүү ойртож чадах арга бол өөрийнхөө үнэлдэг, үнэ цэнэтэй зүйл, санаа, туршлага зэргийг тодорхойл.


#4. Өөрийгөө ялан дийл.

Заримдаа өөрийн “тухтай бүс”-ийг илүү зүйлд хүрэхийн тулд эвдэх хэрэгтэй болдог. Таны гаргасан хүчин чармайлт бүрт нөхөн олговор олгогддог гэдгийг сана.


#5. Одоогоор амьдар.

Амьдрал бол орчин үеийн, бидний анхаарлыг нэг зүйлээс нөгөө зүйлрүү татах анхаарлын төлөөх тэмцэлдээн юм. Бид өнөөгийн мөч дээр зогсож, өнөөдрийн мөчийг мэдэрч чаддаггүй. Гэтэл энэ нь хамгийн үнэ цэнэтэй зүйл юм.


#6. Зоригтой бай.

Шекспирын хэлсэнээр “хулчгар хүн мянган удаа үхдэг бол баатар хэзээ нэгэн цагт үхдэг”. Энэ бол үнэн. Бидний ихэнхи нь аз жаргалтай амьдралд хүрэхийн тулд эрсдэл гаргахаас айдаг.


#7. Хоёр дахь хэлийг сур.

Энэ бол маш сонирхолтой. Яагаад хүмүүс өөр хэл сураагүй гэдэгтээ харамсадаг вэ? Магадгүй энэ бол бидний эвдэж, сүйтгэдэггүй хил хязгаарыг өргөжүүлэх хүсэлтэй хамааралтай.


#8. Мэдлэгээ өргөжүүл.

Шинэ соёл, оюун санааны хил хязгаарыг өргөтгөж, ном уншиж, дэлхийгээр аялах… Залуу насандаа үүнийг хийж чадаагүй хүмүүс үүнд үргэлж харамсдаг.


#9. Эргүүлж өг.

Та өөрийнхөө оршуулгын ёслол дээр ирж, хэн таны тухай сүүлийн үгсийг хэлж байна гэдгийг шийдэж байна гээд төсөөлөөд үз. Тэд юу ярих вэ?

Мэдээж таны тухай сайн сайхан зүйлс, ямар агуу хүн байсан, таны амьдралын төлөө хийсэн бүхий л сайн сайхан зүйлсийг яриасай гэж хүсэж байгаа.

Үүнийг олж авах ганц л арга бий. Бусдад зорилгоо биелүүлэхэд тус болох… Нэг үгээр хэлбэл зүгээр л хүн байх.


#10. Өөрийгөө хамгаал.

Ямар ч зан араншингүй байна гэдэг эмгэнэлтэй. Бусдад өөрийгөө дээрэлхүүлж, доромжлуулж болохгүй. Таныг ашигласан тохиолдолд бусдад туслах нь буян биш юм. 


#11. Эмзэг байдал.

Бид бусдад сэтгэлээ нээхээс айдаг. «Би чамд хайртай» гээд хэлэх үед надтай адил сэтгэл хөдлөлтэй биш бол яах вэ? Би сэтгэлээ нээх үед, тоож харахгүй бол яах вэ?

Мэдээж ийм зүйл болж болзошгүй. Гэхдээ үүнээс айх хэрэггүй. Эс бөгөөс та дараа нь харамсах болно.


#12. Уучил.

Өөрийгөө, найз нөхдөө, дайснаа уучил. Хэзээ ч гомдлыг бүү хадгал.


#13. Хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөө.

Хүмүүс хөгшрөх тусам өөрийн үнэт цагийг ажилдаа зарцуулах биш харин хайртай хүмүүстэйгээ өнгөрөөхийг хүсдэг.


#14. Харилцаагаа сонго.

Магадгүй таны эргэн тойрон (магадгүй та) аймшигтай гэмээр харилцаан дунд амьдарч байж болно. Хэрэв тэр хүн энэ харилцаандаа үлдсээр байх юм бол тэр хэзээ ч аз жаргалтай болж чадахгүй бөгөөд хэзээ нэгэн өдөр өнгөрсөн амьдралдаа харамсах болно.


#15. Өөрийнхөө биед анхаарал хандуул.

Мэдээж хүн бүр үхэх өдрөө хойшлуулахыг хүснэ. Тиймээс оройтоогүй дээр өөртөө анхаарал хандуулж эхлээрэй.