Хэрэв таны амьдралд эцэс төгсгөлгүй азгүйтлийн үе ирсэн бол хэд хэдэн дүрэм болон био энергетикийн талаарх сэтгэл зүйч болон мэргэжилтнүүдийн зөвөлгөөг дагаж мөрдөх хэрэгтэй.

Бүтэн амьдралын турш үргэлж азтай, одтой байна гэж байхгүй. Хүн бүрт ийм үе ирдэг. Хамгийн гол нь бууж өгөхгүйгээр, тухайн үед азгүйтлийг зогсоох хэд хэдэн аргыг мэдэж байх хэрэгтэй.

Хэрэв таны амьдралд азгүйтэл буюу “хар зураас” гэх үе эхэлсэн бол та хамгийн эхэнд яагаад эхэлсэн шалтгааныг тодорхойлох хэрэгтэй. Азгүйтэл танд хэлэлгүйгээр өөрөө бий болсон байж болно. Гэхдээ энэ нь таныг зүгээр л урсгалын дагуу яв гэсэн үг биш. Амьдралд бүх зүйл таагүй, бүтэлгүй байвал бүгдийг өөрийн гарт авах хэрэгтэй.


Яагаад “хар зураас” гэх үе ирдэг вэ?

“Хар зураас” гэдэг бол азгүйтэл, эрүүл мэндийн асуудал, салалт, санхүүгийн хямрал гээд өөр олон зүйлсийн цуврал юм. Эдгээр бүх асуудлууд эцсийн үр дүнд нэг цэгт хүргэдэг. Зарим нэг хүний “хар зураас”-ын үе эрүүл мэндтэй холбоотой бол өөр нэг хүмүүсийн хувьд ажил дээр асуудал ар араасаа үүсэх болно. Хамгийн гол нь азгүйтэлийг хэрхэн, яаж хүлээж авах нь чухал. Зарим нэг нь жижигхэн асуудлаас болж өөрт сөрөг бодлуудыг хуримтлуулдаг бол нөгөө нэг нь салалтыг хүртэл “хар зураас” гэж боддоггүй. Бүх зүйл таны толгойд байгаа.


Биоэнергетикийн мэргэжилтнүүд хамгийн түгээмэл шалтгаануудыг тодорхойлсон байна.

  • Санаандгүй байдал. Бүх зүйл огт санаандгүй, гэнэт болж болзошгүй. Хамгийн азтай, одтой хүмүүс ч гэнэт азгүйтэйлтэй ар араас нь нүүр тулж болно. Заримдаа хүмүүс үүнийг бурханы шийтгэ эсвэл карма гэж эндүүрдэг. Хэрэв таны сэтгэл зүрх цэвэр бол эдгээр асуудлыг санаандгүй байдал гэж хүлээж авах хэрэгтэй.
  • Карма. Кармагийн асуудал бараг бүх хүнд байдаг. Та өөрийн өмнөх амьдралдаа юу болсоныг мэдэхгүй учир тэдгээр нь нууцлагдамал байх магадлалтай. Та үүнийг яаж ч нэрлэж болно. Хэрэв сүсэг бишрэлтэй хүн бол та үүнийг бурханы шийтгэл гэж бодож болно. Та үүнд итгэдэг ч бай итгэдэггүй ч бай гэхдээ дэлхий ертөнц дээрх бүхий л зүйл тэнцвэртэй байх ёстой. Магадгүй ийм учраас та «хар зураас» гэх үетэй нүүр тулж байгаа.
  • Туршилт. Магадгүй та өөрөө өөртөө ийм нөхцөл байдлыг бий болгосон. Танд даван туулахад хэцүү байгаа даалгаваруудыг даван туулахын тулд та төвлөрсөн байгаа. Та үүнийг мартсан байж болно. Гэхдээ энэ бол зөвхөн таны мартсан сонголт юм.
  • Орчлон ертөнцийн чиглэл. Магадгүй орчлон ертөнц «хар зураас»-ын тусламжтайгаар таныг буруу замаар явж байгаа гэдгийг харуулахыг хүсэж байгаа. Энэ үе нь таны явж буй замаар явж болохгүй гэдгийг үүгээр дохио өгч байгаа юм.


«Хар зураас» гэх үеийг хэрхэн даван туулах вэ? Энэ үеийг даван туулхын үед хэд хэдэн дүрмийг баримтлах хэрэгтэй.

  • Нэгдүгээрт, тайван байх. Энэ бол хамгийн чухал юм. Учир нь хүн айж, сандарч, санаа зовж эхэлдэг. Энэ нь эерэг зүйлсийг өөрийн амьдралд татаж чадахгүй болгодог. Хэрэв та өөрийгөө азгүй гэж бодох юм бол та яг л тийм байна. Асуудлуудыг таныг инээмсгэлэл, өөрт итгэх итгэлийг чинь алдахад хүргэж болохгүй. Та таталцалын хуулийн санаарай.
  • Хоёрдугаарт, эдгээр асуудлуудыг хүлээж ав. Эдгээр бүх асуудлууд болоод, тантай хамт байна. Тиймээс хурдан шийдвэрлэхийн тулд анхаарлаа төвлөрүүл. Танд яагаад ийм зүйл болсон тухай бодох цаг байхгүй. Асуудлаа шийдвэрлэсний дараагаар яагаад гэсэн асуултыг өөрт тавиарай. Зөвхөн та ийм асуудлуудтай тулгарч байна гэж бүү бод. Азгүйтэлтэй хүн бүр нүүр тулдаг.
  • Сайхан үгсийг ашигла. Эерэг бодлуудыг өөрт авчрахын тулд эерэг, сайхан үгсийг өөрт хэл. Жишээлбэл «Би аз жаргалруу тэмүүлж буй аз жаргалтай хүн». Ингэснээр та «хар зураас»-ыг бүр томруулалгүйгээр харин жижисгэж чадах юм.
  • Гэрээ цэвэрлэ. Гэрээ цэвэрлэх нь өөрийн энергийг цэвэрлэх, гэрийн энергийг сайжруулах сайхан арга юм. Та эерэг орчинд байснаар өөрөө дагаад эерэг болж эхлэнэ.
  • Эрүүл мэндэдээ анхаар. Дасгал хөдөлгөөн хийж, цэвэр агаарт алхаж, муу зуршилаас салах нь бие махбодид болон аз жаргалд сайнаар нөлөөлдөг. Эрүүл биед саруул ухаан оршдог. 
  • Бүтээлч байх. Шинэ хоббитой болж, өөрт байгаа шинэ зүйлсийг нээж илрүүл. Учир нь «хар зураас» гэх үе биднийг нэг зүйлдээ төвлөрсөн, уйтагртай? нэгийн хэвийн байх үед ирдэг.
  • Талархахаа бүү март. Хэзээ ч өөрийн амьдралаа харааж, цөх. Бүх зүйлд талархаж сурах хэрэгтэй. Азгүйтэлтэй үедээ шууд утгаараа баярлах ёстой гэсэн үг биш. Та бүх зүйл зүгээр нэг болдоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв танд одоо муухай байвал удахгүй сайхан болно.
  • Өөрийгөө сайхан хүмүүсээр хүрээлүүлэх. Таны эргэн тойрон, хүрээлэн буй орчин сайхан байх тусам та өөрөө сайхан байх болно. Таны танил, найз нөхдийн дунд таны амьдрал муухай байгаасай гэж хүсэх хүмүүс байж болно. Атаархал гэдэг бол маш аюултай зүйл. Атаархаж байгаа хүндээ ч атаархуулж байгаа хүндээ ч тэр. Тиймээс аз жаргалтай хүмүүсийг бүү шүүмжил, таныг дарж, доош хийдэг хүмүүсээс зайгаа барь.
  • Өөрөө өөрийнхөөрөө бай. Бүх зүйлд тайлбар байдаг гэдгийг сана. «Хар зураас» гэх үе бол танд сөрөг бодол төрүүлж байх ёстой гэсэн үг биш. Дүрмүүдийг баримтлаж өөрийгөө зөв авч явах хэрэгтэй. Бусдыг бүү буруутга. Үргэлж ирээдүйгээ харж, харцаа дээш байлга.