Нэгэн хэвийн ажлаа хийж, хийхийг хүсдэг зүйлээ хойшлуулж эсвэл чухам юунд дуртайгаа мэдэхгүй явна уу. Тэгвэл амьдралаа өөрчлөх боломж хүн бүхэнд бий. Гэхдээ үүнийг та аль нэгэн алдартны намтраас биш өөрөө өөртэйгээ тулж ажиллаж байж л ойлгоно. Харин үүнд Лариса Парфентьевагийн  "Амьдралаа өөрчлөх 100 арга" ном туслах болно.

Номын зохиолч амьдралаа өөрчлөх аргыг өөр дээрээ туршиж амжилтын жорыг ойлгож ухаарсан бөгөөд үүнийгээ блог хөтлөсөн нь маш олон хүнд хүрч урам зориг хайрлаж амжилтанд хөтөлсөн байдаг. Ерөөс амжилтын тухай  уншиж залхсан хүн бүхэнд бид энэ номоо зориулж байна. Яагаад гэвэл зохиогч номондоо зөвхөн өөрийгөө хүчлэн юу ч хамаагүй хийх тухай бус, хэрхэн жинхэнэ хүсэл мөрөөдлөө олж, өөрийгөө чөлөөлөн түүний төлөө хэрхэн зүтгэн тэмүүлэх нарийн жорыг өгүүлсэн болно. 

 "Амьдралаа өөрчлөх 100 арга" номын зохиогчийн зөвлөж буй энгийн боловч олон гайхалтай аргуудаас энд 5 аргыг дурьдаж байна.

  1.  Амьдралаа өөрчилж өөрийгөө олох эхний арга бол дуртай зүйлдээ нэг цагийг зарцуулах юм. Ном унших, хэл судлах, өөртэйгээ ярилцах, бодож тунгаах. Аль нь ч байж болно.

  2. Алдаа гаргахаас бүү ай. Хүмүүс үргэлж алдахаас айдаг. Гэхдээ алдаагүй ялалт гэж байдаггүй нь үнэн билээ. Алдаа хийсэн л хүн л шинэ боломжийг нээдэг. Тиймээс шийдсэн л бол айж хулчийлгүйгээр шинэ ажлыг эхлүүлээрэй.

  3. Толгойд эргэлдэж буй бодлуудаа цэгцэл, бич. Бүр дахин шүү. Чиний дотор юу байгааг мэдэр, асуултын хариуг ол. Бие өвдөж байвал, би юунд санаа зовж байгаагаа, өөрийгөө хэрхэн сайжруулахаа бод. Харин үүний тулд танд зөвхөн цаас, бал бас 10 минутыг өөртөө зарцуулж бичих л хэрэгтэй. Энэ арга таныг чухам юунд дуртай вэ гэдгээ ойлгоход тань тусална

  4. Амьдрал гарцгүй болсон юм шиг санагдаж юунаас эхлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл та өөрийгөө сорь, сэдэлжүүл. Таны амьдрал баталгаатай өөрчлөгдөнө. Удаан хугацааны зогсонги хэвийн зогсонги байдлаас гарахы тулд эрч хүчтэй байж өөрийгөө хөгжилтэй, зорилготой гэдгийг эргэн санах шаардлагатай.Үүний нэг нь аялал юм.

  5. Айдсаа даван туул. Амжилт ихэнх хүмүүсийн  гаргасан хүч хөдөлмөрөөс шууд хамааралтай зүйл юм. Хүч хөдөлмөрийн түлхүүр бол “Аз гэдэг зүйл хүч хөдөлмөрөөс илүү анхаарал татдаг, гэхдээ амжилтанд хүрэх арга зам нь аз байх ёсгүй. Эсрэгээрээ хүч хөдөлмөрийн ач тусаар тогтмол урагшилж амжилт өөд тэмүүлэх боломжтой” билээ.

    Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

    1. Интерном дэлгүүрийн бүх салбар
    2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
    3. Хүргэлт: 88187875