Юу хүсч байгаагаа мэдэхгүй байгаа тохиолдол гарч байсан уу?

✔Саяхан танил минь бараг уйлах шахам надаас “Бали арал дээр өөрийн гэсэн барилгын компаниа байгуулж, мэргэжлийн элэглэл хийж ба далайн давалгаагаар гулгагчдын дасгалжуулагчийн ажлыг хиймээр байна. Яах вэ?” гэж асуусан. Тэр “Үйлдийн саажилт” буюу хүсч байгаа ч эхлүүлж чадахгүй байсан хэрэг.

✔ Босч хөдөлмөөргүй санагдам тийм урт, хүнд зам туулах шаардлагатай үе зөндөө таардаг. Жишээ нь, 150 хуудастай тайлан бичих эсвэл дипломоо хамгаалах, 50 кг турах, их засвар хийх гэх мэт зүйл хийх шаардлагатай тохиолдолд үүсдэг.

✔ Гарахад маш хүндрэлтэй амьдралын нөхцөл байдалд орсон үед ч бас.

 

Яах ёстой вэ гэж үү?

 

Нэгдүгээр нууц

Ийм зүйл тохиолдоход би хэрхэн даван туулах талаар маш удаан хугацаанд бодсон. Хүчтэй хүмүүс юу гэж зөвлөж байгааг хайсан, тэгээд нэг сонирхолтой арга барил олсон. Үүнийг дараах байдлаар тайлбарлаж болно “Нэг байрандаа, маш удаан хугацаанд байсан тохиолдолд та юу ч хамаагүй ямар нэгэн зүйлийг тогтмол хийж эхлэх хэрэгтэй. Юу ч байсан болно“. Сонин байгаа биз?

Нэг жилийн өмнө би маш алдартай багшийн хичээлд суусан юм. Багавтар уулзалт учир таван хүн л цугларсан байлаа. Нэг залуу 10 саяын өр зээлтэй, энэ нөхцөл байдлаасаа хэрхэн гарахаа мэдэхгүй байна гэж багшид хэлж асуудлаа хэрхэн шийдэх талаар асуув. Багш түүнд “Өглөө бүр гүйж эхэл” гэж хэлсэн. Хичээлд сууж байсан бүх хүн гайхан бие бие рүүгээ харсан юм. Энэ арга яаж тус болно гэж?

За ингээд жилийн дараа би нөгөө залуутай таарав, харин тэр “Өглөө болгон гүйж эхлэхэд надад маш хэцүү байсан. Гэхдээ би өглөө бүр өөрийгөө ялан дийлж гүйсэн. Энэ хэмнэлээр хоёр сар амьдарсны дараа миний оюун санаа тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Миний хүрээлэл өөрчлөгдөж би хурдан сэтгэж амьдралаа өөрчлөх олон боломж гарч ирсэн. Ингээд жилийн дараа би бүх өр зээлээ төлж одоо шинэ ажлаа эхлүүлж байна” гэж хэлсэн юм.

Өөрийгөө даван туулахад чиглэсэн өдөр бүр хийж буй ямар нэгэн үйлдэл тань жилийн дараа амьдралыг тэр чигт нь өөрчлөх боломжтой.

Ингээд дүгнэлт хийе. Асуудлаас гарахын тулд өөрийг тань сахилга баттай болгох ямар нэгэн зүйлийг өдөр бүр хийгээрэй.

 

Хоёрдугаар нууц

Хэрэв та хэт олон зүйлийг зэрэг эхлүүлэхийг хүсч байгаа бол зорилгод тань хүргэх ЯМАР Ч хамаагүй зүйлийг хийж эхэл. Элэглэл хийхийг хүсэгч залуу амьдралдаа хэзээ ч тайзан дээр гарч үзээгүй. Гэхдээ түүний ярьж буй зүйлийг сонсоод хүмүүс инээж хөгжилдөхийг тэр харах дуртай гэж хэлсэн. Миний мэдэхээр тэр 5 жил шахам юу ч хийхгүй мөрөөдсөөр яваа. Тэгээд би түүнээс асуусан юм:

-  Яагаад чи өдийг хүртэл ганц ч удаа элэглэл хийж үзэхийг оролдохгүй байгаа юм вэ? Нэг оролдоод үз л дээ, үнэхээр чиний хийх зүйл үү үгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй.

-   Би хошин бичвэр бичиж чаддаггүй юм.

-   Тэгвэл бичиж чаддаг шог зохиолчдыг ол. Интернетэд зөндөө шүү дээ.

-   Нээрээ тийм шүү. Би яагаад энэ талаар бодоогүй юм бол?

Үүнээс хойш тэр над руу зурвас бичсэн. Юутай ч нэг зохиолч олсон, одоо тайзан дээр гарахад бэлдэж байгаа гэнэ. Магадгүй түүний тавих хошин шог бүтэлгүйтэж мэднэ. Энэ чухал биш.

Хамгийн чухал зүйл нь энэхүү үйлдэл нь түүнд маш их шинэ мэдээллийг өгч тэр нэгэн хэвийн байдлаас гарч чадна.

Мэдээж чи ямар нэгэн зүйл хийхийг оролдож үзээгүй бол юу хүсч байгаагаа мэдэхэд хэцүү шүү дээ. “Миний хийх зүйл мөн үү биш үү” гэж зүгээр таамаглаж суух л үлдэж байна.

“Зарим хүмүүсийн мөрөөдөл нь долоо хоногийн дотор л биелэх боломжтой, даанч тэр хүмүүс мөрөөдлөө насан туршийн мэт болгодог” гэсэн үг бий. Үүнтэй ижилхэн удаан хугацааны шаналал гомдлоос хэдхэн хоногийн дотор л гарах боломжтой. Энэ бол баримт.

Гуравдугаар нууц

Ямар нэгэн зүйл хийж айдсаа даван туулах болгонд бидний өөрийн үнэлэмж нэмэгдэж эхэлдэг. Дотоод үнэлэмж нэмэгдэх үед илүү чанартай үйл явдал, боломжууд бидэн рүү татагддаг.

Амжилт, үйлдэл хоёр шууд холбоотой байгаа биз. Азтай хүмүүс хийхээс айдаггүй хүмүүс байдаг. Хийж буй ажил нь зорилгоос өөр тийшээ чиглэсэн байсан ч хамаагүй. Сет Годины маш зөв хэлсэнчлэн “Хүмүүс үнэхээр хүч хөдөлмөр гэдэг зүйлийг үлгэр домог байгаасай гэж хүсдэг. Ашигтай нөхцөл байдалд байгаа азтай хүмүүсийн харагдах байдал биднийг төөрөгдөлд оруулж байгаа юм. Зарим хүмүүс хийснээсээ илүү ихийг авч байгаа юм шигээр бид хардаг. Үнэндээ ийм хүмүүс маш цөөн гэдгийг бид мартдаг.  Амжилт ихэнх хүмүүсийн  гаргасан хүч хөдөлмөрөөс шууд хамааралтай зүйл юм. Хүч хөдөлмөрийн түлхүүр бол “Аз гэдэг зүйл хүч хөдөлмөрөөс илүү анхаарал татдаг, гэхдээ амжилтанд хүрэх арга зам нь аз байх ёсгүй. Эсрэгээрээ хүч хөдөлмөрийн ач тусаар тогтмол урагшилж амжилт өөд тэмүүлэх боломжтой” билээ.


Эх үүсвэр: Peak publishing

Нэгэн хэвийн ажлаа хийж, хийхийг хүсдэг зүйлээ хойшлуулж эсвэл чухам юунд дуртайгаа мэдэхгүй явна уу. Тэгвэл амьдралаа өөрчлөх боломж хүн бүхэнд бий. Гэхдээ үүнийг та аль нэгэн алдартны намтраас биш өөрөө өөртэйгээ тулж ажиллаж байж л ойлгоно. Харин үүнд Лариса Парфентьевагийн  "Амьдралаа өөрчлөх 100 арга" ном туслах болно.