“FREEZONE” хамтлагийн ахлагч, Соёлын тэргүүний ажилтан Э.Энхтөр “Амьдрах аль эсвэл эс амьдрах” хэмээх дууны үг, аяыг зохиож, клипжүүлжээ.

Тэрбээр уран бүтээлээрээ монголчууд эв нэгдлээ сахиж, амны хаалтаа зүүж аймшигт халдварт өвчний ард гарахыг уриалсан байна.

Клипэнд монголын нийгмийн түүчээ болсон эрхмүүд оролцож өөрийн дуу хоолойгоо нэгтгэжээ.

Амьдрах аль эсвэл эс амьдрах дууны клипийг үзэх:

Амьдрах аль эсвэл эс амьдрах

Үг, Ая Э.Энхтөр

Дуучин Э.Энхтөр


Амьдрах аль эсвэл эс амьдрах                              

Амьдралын  ухаан ашид мөхөхгүй ээ                    

Хэлж ирдэггүй хийсч ирдэг                                     

Хүмүүний тавилан хэрсүү суулгасаар                  


Дахилт:

Агуу их оргилд тэмүүлэх хүслийг минь         

Асар хүчтэй хүрхрээ ч үл зогсооно                 

Асаж дүрэлзэх мөрөөдлийн галыг чинь      

Аадрын ширүүн бороо ч эс унтраана           


Амьдрах аль эсвэл эс амьдрах                       

Аймшиггүй зориг амар мохохгүй ээ            

Хүсэл хясал хослон ирдэг                                 

Хорвоогийн жамаар сэтгэлд хат суусаар     


Асар их тэвчээрийн цаанаас            

Аз жаргал дөнгөж цухуйна           

Эв эеэ эрхэмлэн дээдлэн                  

Итгэл хайрыг дуулнаа                        

Эзэн хичээвэл заяа хичээнэ