Мягмар гарагт Афганистан улсын өмнөд нутгийн Нангархар мужид болсон тайван жагсаалын үеэр амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний улмаас энгийн 70 иргэн харамсалтайгаар амиа алдаж, 250 гаруй хүн шархадсан тухай тус улсын засаг захиргааны хэвлэлийн албаны төлөөлөгч лхагва гарагт мэдээлэв.

Биедээ тэсрэх бөмбөг тээсэн этгээд Нангархар мужийн Мохмандара дүүргийн олон зуун жагсагчдын дунд дэлбэлэлт үйлдсэн байна. Орон нутгийн удирдлагууд болон ард иргэд уг халдлагын ард террорист “Лалын улс” бүлэг байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. Харин “Лалын улс” болон “Талибан” бүлгийн аль аль нь уг дэлбэлэлтийг үйлдсэн талаар мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

Энгийн номхон олон иргэний аминд хүрч, олон зуун хүнийг шархдуулсан уг халдлагыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зэмлэн буруушааж байгаа тухайгаа мягмар гарагт мэдэгдсэн байна.

“Афганистан дахь сөргөлдөөний улмаас энгийн иргэд ихээхэн хохирол амсдаг бөгөөд энэ оны эхний хагасын байдлаар тус улсад 1692 иргэн амиа алдсаны зэрэгцээ 3430 хүн шархадсан” гэж НҮБ-ын Афганистан дахь тусламжийн байгууллагаас мэдээлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг