Харвардын их сургуулийн оюутан 18 настай Лук З амиа хорлосон талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл тус оюутны ар гэрийнхэн Харвардын Их Сургууль болон түүний ажилчдыг амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх протоколыг дагаж мөрдөөгүй, түүнд хайхрамжгүй хандсан хэмээн тус сургуулийг шүүхэд өгчээ. 

9 дүгээр сарын 11-нд хүүгийнхээ үхлийн гурав дахь жилийн ойгоос нэг өдрийн өмнө, Вендал В.Танг нь Middlesex County Superior Court-т шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

"Харвардын үл тоомсорлосон хайхрамжгүй байдлын шууд үр дүнд нэхэмжлэгч талын талийгч бие махбодь болон сэтгэл санааны зовиур шаналалд автан, цаашлаад амиа хорлоход хүрсэн " гэж гомдол гаргагч мэдэгджээ. Гомдол гаргагчийн үзэж буйгаар хүүхдийнх нь амь нас, тэдний хохирол нь дор хаяж 20 сая ам.доллартай тэнцэнэ гэж үзжээ.

2015 оны 4 дүгээр сард Танг нь анх удаа амиа хорлохоор завдсан ба сургуулийн оюутны хотхонд үлдэхийн тулд заавал сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө авах ёстой гэсэн гэрээнд гарын үсэг зурсан ба уг гэрээний заалтыг өөрчлөх ба хэлэлцээр хийх боломжгүй гэж заасан байна.

Гэсэн хэдий ч Танг нь 2015 оны 5 дугаар сараас 9 дүгээр сар буюу нас барах хүртлээ ямар нэг сэтгэцийн эрүүл мэндийн заавар зөвлөгөө хүлээн аваагүй хэмээн өргөдөлд дурьджээ.


Харвардын их сургуулийн хуульчид хэвлэл мэдээллийнхэнд хараахан хариу өгөөгүй байна. Сургуулийн декан Ракеш Курана "Үр хүүхдээ алдах нь ямар ч гэр бүлд тохиолдож болох хамгийн сэтгэл өвтгөм зүйл бөгөөд түүнийг мэддэг, хайрладаг байсан хүн бүрт бидний мөргөл хүрсээр байх болтугай" гэжээ.

2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Харвардын их сургуулиас хариу мэдэгдэх эцсийн хугацаа гэж шүүх тогтоожээ.



Эх сурвалж: https://nextshark.com