Сэлгээний галт тэрэг Тoyota prius маркийн автомашинтай мөргөлдсөн осол өнөөдөр гарчээ.

Тодруулбал, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 40 минутын орчимд Амгалангийн 413 км буюу Том холбохын гарам дээр Сэлгээний галт тэрэг Тoyota prius маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврий осол гарчээ. Зорчиж явсан 2 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэднийг ГССҮТ-д хүргээд байна.

Цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж байна.

#Яараад яахав дээ


Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба