АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Америкийн виз хүсэгчдийн олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг судлахаар төлөвлөжээ. Хэрэв хэрэгжээд эхэлбэл Америкийн виз хүсэгчид олон нийтийн сүлжээн дэх  мэдээллээ өгөх  үүрэг хүлээх  аж. Тодруулбал сүүлийн 5 жилд  олон нийтийн сүлжээнд  ямар  аккаунттай байснаа  мэдүүлэх юм. 

Уг хяналтын програмын анхны хувилбар нь алдаа ихтэй, үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгааг АНУ-ын Дотоодыг хамгаалах департмент мэдээлж байсан удаатай. Уг визний шинэ журам  нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн сурталчилгааныхаа үеэр ярьж байсан цагаачдын эсрэг бодлого юм.  Журам хэрэгжээд эхэлвэл Америкийн виз хүсэгч, визний шалгууруудыг хангасан байлаа ч  нэмэлт хяналтад орох эсвэл татгалзсан хариу авах магадлалтай болж байна.

Төрийн департаментын энэ санаачлага нь харилцан визгүй зорчих гэрээг  АНУ-тай  байгуулсан улс орнуудад түүний дотор  Их Британи,  Канад,  Франц,  Герман улсуудад  хамаарахгүй  аж.