XXXTentacion нэрээрээ алдартай Америкийн дуучин, рэпер Жасей Дуэйнийг буудан хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Энэ тухай“TMZ” цахим хуудас мэдээлэв.

Флорида муж улсын Броуард тойргийн цагдаа нарын мэдээлснээр, Ж.Дуэйн эмнэлэгт хүргэгдсэн боловч шаархаа даалгүй нас баржээ.

Гэрчүүдийн мэдээлснээр, хэрэг гарах үед малгайтай цамт өмссөн хар арьст үл таних 2 этгээд дуучин залууг хөөж байсан бөгөөд тэдний нэг нь дуучин руу гал нээжээ. Түүнчлэн тэд Ж.Дуэйний машинаас “Louis Vuitton” брэндийн цүнхийг нь авч зугтсан байна.

Дуучин XXXTentacion 1998 онд Флорида муж улсын Плантейншен хотод төржээ. Түүний 2017 онд гаргаж байсан “17” цомог нь “Billboard 200” жагсаалтын 2 дугаар байрт орж байсан удаатай.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг