Интернет хэрэглэгчид тархи унших төхөөрөмжийг толгойндоо байрлуулсан сурагчдыг олж харснаас хойш Хятад, Америкийн хамтарсан старт ап компани олны сонирхолыг ихээхэн татах болжээ. 

Brain Co Inc нь гэх тус компани Массачусетс мужийн Сомервилл хотод байрладаг. Тэд толгойн зүүсгэлээр дамжуулан тархины дохиоллыг уншиж, хөрвүүлэх чадвар бүхий сканнерыг хөгжүүлэн мэдээллийг дэлгэцэн дээр харах боломжтой болгосон байна. Brain Co нь өнгөрсөн нэгдүгээр сард 10-17 насны 10,000 хүүхэд дээр туршилт хийжээ. 


Мөн тус компани орон нутгийн дистрибьютор  компанитай 20,000 ширхэгийг борлуулах гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Энэ талаар Brain Co компанийг үндэслэгч, гүйцэтгэх захирал Биченг Хан “Бидний эхний зорилго бол 20,000 төхөөрөмжийг сургуулийн орчинд ашиглан, ойролцоогоор 1.2 сая хүүхдээс мэдээлэл олж авах юм” хэмээн Английн Independent сонинд ярицлага өгчээ. 

Багш нар оюутнуудын анхаарлыг тус апп-аар дамжуулан хянах боломжтой бөгөөд тус төхөөрөмжний гэрэл нь анхаарал хэдэн хувьтай байгааг шууд мэдээлдэг аж. 

Цэнхэр нь хүүхэд амарсан, шар нь төвлөрсөн,  харин улаан гэрэл нь маш сайн төвлөрсөн байгааг илтгэдэг. Одоогийн байдлаар улсын сургуулиудад тус төхөөрөмжийг ашиглаж эхлээгүй байна.

Эх сурвалж: nextshark.com