Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам визний журамдаа өөрчлөлт оруулах гэж байна. Уг журмаар тус улсаас виз хүсэхдээ ярилцлагын цаг товлохгүйгээр , ярилцлага хийхгүйгээр материалаа өгөхөөр зохицуулагдах аж. Гэхдээ энэ нь сүүлийн 12 сарын хугацаанд виз авсан хүмүүст хамааралтай хөнгөвчилсөн журам юм.

Ирэх сарын нэгнээс хэрэгжүүлэх уг журмаар дээрх хугацаанд явсан хүмүүс визний ангилалаа өөрчлөхгүйгээр хариуцлагатай аялаад ирвэл тэдэнд шинэ журам үйлчлэх юм. Хариуцлагатай аялаад ирсэн хүмүүсээ урамшуулах, шат дамжлага багатайгаар виз олгох уг журам ирэх сарын 1-нээс АНУ-ын элчин сайдын яамны вэб сайтанд байрших аж.

Гэхдээ уг журам аяллын виз буюу В, оюутны виз буюу F, солилцооны J, сургалтын М гэсэн визний ангилалд хамаатай аж.