“Crazy Rich Asian” кино хойд Америкт нээлтээ хийсэн даруйдаа тус салбарын шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлттэй байна. Warner Bros–ийн урьдчилан тооцоолж байгаагаар өнгөрсөн амралтын өдөр 25.2 сая долларын орлого олсон бөгөөд лхагва гаригт кино театруудаар нээлтээ хийснээс хойш 34 сая долларын орлого олсон байна. 

Уг киног хийхийн тулд 30 сая доллар зарцуулсан гэнэ. Энэ киног үзэхээр зөвхөн Азиуд ч биш бүх арьс өнгөтэй хүмүүс ирж байгаа бөгөөд Холливудад гарсан жинхэнэ хувьсал гэж дүгнэж байна. Квен Кваны хамгийн сайн борлуулалттай номын зохиол дээл тулгуурлан бүтээсэн уг кинонд Костанс Вү хэмээх Америк бүсгүй, найз залуугийнхаа Сингапур дахь баян гэр бүлтэй уулзан соёлын шоконд орж байгаа тухай гардаг байна.Уг номыг уншсан хүмүүсийн анхаарлыг татах нь ойлгомжтой байсан бөгөөд Лхагва гаригт нээлтээ хийснээр уг киноны тухай сайн үнэлгээ нь амнаас ам дамжин амралтын өдөр гэхэд хүмүүс төлөвлөж байсанаар кино театруудыг дүүргэсэнхэмээн  Warner Bros-ийн дотоодынтүгээлт хариуцсан ерөнхийлөгч  Жеф Гоулдштэйн хэлсэн байна.

Америкийн бокс оффисыг тэргүүлж байгаа кинонуудын жагсаалт

1. Crazy Rich Asians, $25.2 million

2. The Meg, $21.2 million

3. Mile 22, $13.6 million

4. Alpha, $10.5 million

4. (tie) 'Mission: Impossible - Fallout,' $10.5 million

5. Christopher Robin, $8.9 million

6. BlacKkKlansman, $7 million

7. Slender Man, $5 million

8. Hotel Transylvania 3, $3.7 million

9. Mamma Mia! Here We Go Again, $3.4 million