АНУ-д үйлдвэрлэсэн автомашины импортын татварыг бууруулахыг Хятадын эрх баригчид зөвшөөрчээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Twitter” дэх хуудастаа мэдээлсэн байна. 

"АНУ-аас Хятадад оруулдаг автомашинуудад ногдуулдаг татварын хэмжээ одоогийн байдлаар 40 хувь байгаа" гэж тэрбээр бичжээ.

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин Аргентинд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр 90 хоногийн дотор худалдааны шинэ гэрээ байгуулах хүчин чармайлт гаргах тохиролцоонд хүрсэн байна. Үүний сацуу, Цагаан ордны тэргүүн нэгдүгээр сарын 1-нээс Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10-20 хувийн татвар ногдуулахгүй байхыг зөвшөөрчээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS