АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын цөмийн бөмбөг, пуужингийн заналхийллээс өөрсдийг болон түншүүдээ хамгаалахад бүрэн бэлэн гэдгээ дахин илэрхийлэв. Энэ талаар ноён Трамп өнгөрсөн мягмар гарагт Америкийн цэргийн удирдагчидтай Цагаан ордонд уулзахдаа дурджээ. 

Америкийн гол зорилго бол Хойд Солонгосыг цөмийн статусгүй орон болгох. Тэрбээр “Цөмийн бөмбөгөөр олон сая хүнийг заналхийлж байгааг хараад сууж болохгүй” гээд үүнээс хамгаалахын тулд юу ч хийхэд бэлэн болохоо илэрхийлсэн. 

Жон Хопкинсийн их сургуулиас хэрэвзээ Хойд Солонгос Сөүл, Токио руу цөмийн пуужин харвавал 400 мянгаас хоёр сая хүн амиа алдана гэсэн тооцоо гаргажээ.