Амазоны худалдан авагчид Эстони худалдагчийн борлуулж буй хачирхалтай хүүхдийн хувцсанд анхаарал хандуулжээ. Хүүхдийн шүлсэвч, футболка, өмд дээр “enjoy cocaine” гэсэн бичгийг Coca-Cola-ийн логог хуулбарлаж байрлуулжээ. Фейсбүүкийн хэрэглэгч Стефани Смит үүнд анхаарал хандуулж, цахим ертөнцөөр дамжуулан хүмүүст хандсан бөгөөд постыг харсан хүмүүс түүнийг дэмжжээ.


Амазон маш хурдан хариу үйлдэл үзүүлж, барааг сайтаасаа устгасан бөгөөд дэлгүүрийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэл хийжээ. Гэсэн хэдий ч худалдагчийн аккаунт блоклогдоогүй байсан байна. Амазоны төлөөлөгч: «Бүх худалдагч нар бидний зөвлөгөө, зөвлөмжийг дагаж мөрдөх ёстой. Бид аккаунтыг нь устгах хүртэл шаардлагатай арга хэмжээг авах болно. Эдгээр бараанууд цаашид борлогдохгүй болно» гэжээ.