НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Amazon” компанийн тэргүүн Жефф Безос Нью-Йорк хотод 80 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдан авах бодолтой байгаа тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв.


Жефф Безос хувийн цахилгаан шатаар тоноглогдсон 58 сая орчим ам.долларын гурван давхар пентхаус, түүнчлэн 28.45 сая ам.долларын хоёр байрыг худалдан авахаар төлөвлөсөн байна. 

Гэрлэлтээ цуцлуулах бодолтой байгаагаа Жефф Безос болон түүний гэргий өнгөрсөн 1 дүгээр сарын 9-нд мэдэгдсэн билээ. 



Amazon” компанийн тэргүүн Жефф Безос өнгөрсөн 3 дугаар сард дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг хоёр дахь жилдээ дараалан тэргүүлсэн юм. Түүний хөрөнгө 131 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг