Дэлхийн топ 7 технологийн компани өнгөрсөн жил 3,4 их наяд долларын ашиг олжээ.

Хамгийн их ашиг орлого олж, хувьцааны үнэлгээ нь өссөн компаниудын жагсаалтыг Apple, Microsoft, Amazon, Alphabet, Facebook, Tesla, Nvidia тэргүүлсэн юм.

Тэднээс ашиг орлогоороо тэргүүлж, хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэлгээ нь огцом буюу 81 хувь өссөн нь Amazon юм.

Тус компани хэрэглэгчийн болон үүлэн тооцооллын бизнесээсээ гэхэд $710 тэрбум доллар олжээ.

Facebook компани мөн л $193 тэрбум долларын ашиг олсон талаар cnbc мэдээлэв. 

Мөн эдгээр технологийн компаниудын эзэд дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтыг тэргүүлсээр байна. Тухайлбал Америкийн “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос “Forbes” сэтгүүлээс гаргадаг манай гарагийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүлжээ. Мөн “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс , SpaceX” болон “Тесла” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск, “Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Цукерберг нар чинээлэг эрхмүүдийн жагсаалтад орсон юм.