НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Үйлчлүүлэгчийн зоогийн газраас захиалсан хоолыг гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээгээ дэлхийн хамгийн том онлайн худалдаа эрхлэгч “Amazon” компани зогсоож байна.   

Amazon Restaurants” хэмээх уг үйлчилгээг анх 2015 онд АНУ-д, 2016 онд Их Британид нэвтрүүлж байжээ. Өнгөрсөн 5 дугаар сард энэ үйлчилгээг Америкийн томоохон 20 хотын оршин суугчдад үзүүлж байсан аж. 

Amazon” компанийн албан ёсны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, “Amazon Restaurants” үйлчилгээг энэ сарын 24-нээс зогсоох аж. “Amazon” компани энэ үйлчилгээгээ Их Британид өнгөрсөн онд зогсоож байжээ.

The Wall Street Journal” сонины мэдээлснээр, “Amazon Restaurants” үйлчилгээ нь зах зээлийн ширүүн өрсөлдөөнийг давж чадаагүй хэдий ч тус компани энэ зах зээлд байр сууриа хадгалан авч үлдэхээс бүрмөсөн татгалзах бодолгүй байгаа аж. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг