“Amazon” технологийн компани хөрөнгийн үнэлгээгээрээ бүх өрсөлдөгчөө гүйцэж түрүүлсэн тухай “The Wall Street Journal” сонин мэдээлсэн байна. “Amazon” компани жагсаалтыг тэргүүлж байсан “Microsoft” компанийг ардаа орхижээ.

Өнгөрсөн даваа гарагт арилжаа хаагдах үед “Amazon” компанийн хөрөнгийн үнэлгээ 797 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин “Microsoft” компанийн хувьцааны үнэ 1 хүрэхгүй хувиар унаж, 784 тэрбум ам.долларт хүртлээ буурчээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, INTERFAX