АНУ-ын хойд хэсэгт оршдог Аляска мужийн Уткяйвик хотод өнгөрсөн ням гаригт энэ оны сүүлийн нар мандсан байна. Өмнө нь Барров гэж нэрлэгддэг байсан энэ хотод дахин нар мандтал 65 хоног хүлээх хэрэгтэй гэнэ. Учир нь тэд нэгдүгээр сарын 23 хүртэл нар мандахыг үзэхгүй.

Уткяйвикд туйлын шөнө болдог бөгөөд туйлын тойрог доторх хотуудад өвөл нар мандалгүй түнэр харанхуй нөмрөн авдаг байна.

Weather.com-ийн мэдээлснээр "11 дүгээр сарын дунд үеэс 1 дүгээр сарын сүүл хүртэл нарнаас шууд тусах цацраг туяа дэлхийгээс хазайдаг тул Арктикийн хойд зүг рүү нар тусдаггүй.

Арктикийн тойрогоос дээш 330 км-ийн зайд орших Уткяйвик дараагийн хоёр сарын хугацаанд бүрэн харанхуйд автахгүй. Харин нар хиртэлттэй адил үзэгдэл тохиолддог бөгөөд, өдөр зургаан цаг үргэлжилдэг бол 12 сар дөхөхөд 3 цаг болон багасдаг байна.

Уткяйвикийн 4,400 оршин суугчид эдгээр өдрүүдэд дасан зохицсон байна. Энэ хотод уугуул хүн амаас гадна, хэд хэдэн судалгааны станцууд байрладаг.

https://www.thisisinsider.com/