Үнэт металлуудын эдгээх шинж чанар нь хамт ажиллаж болдоггүй. Алт, мөнгө хоёр үүний хамгийн тод жишээ юм.


1. Мөнгө алтыг сүйтгэдэг.

Алт бол зөөлөн металл юм. Түүний физик шинж чанар нь мөнгөний эсрэг байдаг. Алт, мөнгөн эдлэлийг хамт зүүвэл мөнгөн эдлэл алтан эдлэлийг үгүй хийх юм. Жишээлбэл хоёр зүүлтийг хамт зүүсэн тохиолдолд мөнгө алтаас илүү бат бөх учир алтыг тэр дор нь үгүй хийнэ. Алт хэдий гоё, чамин хэдий ч маш зөөлөн, уян хатан учир зөвхөн хүний арьстай харилцаж чаддаг юм.

Хэрэв та өөр төрлийн металлуудыг хамт зүүхийг хүсвэл тэдгээр металлууд нь таны биед хүрч байхаар зүүгээрэй.


2. Мэдрэлийн ачаалал үүсгэдэг.

Алтан эдлэл нь эрчим хүчний динамик бүтэцтэй байдаг бол мөнгөн эдлэл нь тайван, хэмжүүртэй бүтэцтэй. Тиймээс энэ хоёр төрөл нэг дор тулгарахад эерэг шинж чанар нь сөрөг эсвэл нейтрал шинж чанартай болж хувирна.

Тиймээс та алт, мөнгийг хамт зүүвэл цочмог, уцаартай болох юм. Хэрэв та зүүвэл дотны хүнтэйгээ, ажлын хүмүүстэйгээ, эсвэл танихгүй, зөрж буй хүнтэйгээ хэрүүл маргаан хийх эрсдлийг дагуулдаг.


3. Таныг хүмүүсээс холдуулдаг.

Алт, мөнгөн эдлэлийн зөрчилдөөн гадны хүмүүст мэдрэгддэг. Таны дотны хүмүүс, ажлын хүмүүс, найз нөхөд таны хажууд яг л зүүн дээр байгаа мэт өөрсдийгөө мэдрэх болно. Тиймээс энэ хоёр төрлийн металлыг үргэлж салгаж зүүж байгаарай.

Энэ хоёр төрлийн металлыг хамт зүүснээр та амиа хичээсэн, хоёр нүүртэй, хартай, атаархуу болж хувирна.


4. Таныг сөрөг зүйлд татна.

Алтан эдлэл муу муухай, хараалыг хариулж чаддаг гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ энэ бүхнийг мөнгөн эдлэл эдгээж чаддаг. Үүнээс харахад алт, мөнгөн эдлэл хамт байхад бүх зүйлийг хийж чадах мэт боловч эдгээр металлуудыг хамтад нь зүүснээр таны хамгаалтад цууралт, хагарал үүсдэг юм.

Хэрэв таны эргэн тойронд энерги сордог хүн байдаг бол та түүний өгөөш болж хувирна.


5. Алт болон мөнгөний хольц таны дархлааг сулалдаг.

Алт, мөнгөний хослол нь өвчний үндэс болж байдаг. Хэрэв та нэгэн зэрэг алт, мөнгөн эдлэл зүүвэл өвдөх, өвчлөх магадлала хэд арав дахин нэмэгддэг. Мөнгөн эдлэл дархлааг нэмэгдүүлдэг бол алтан эдлэл эсрэг нөлөөтэй.

Ялангуяа хавар, намар алт болон мөнгөн эдлэлийг хамт зүүхээс зайлсхийгээрэй. Мөн хоёр төрлийн металл хамт зүүдэг байсан хүмүүс ядарч, сульддаг байсан тухай ярьдаг.

Бидний эргэн тойронд буй энерги ямар учраас бидэнд чухал гэдгийг ойлгохын тулд био талбай гэж юу болох тухай ойлгох хэрэгтэй. Хүн бүр өөрийн гэсэн энергийн хамгаалалтттай байдаг. Уг хамгаалалт хүчтэй, суларсан байх магадлалтай. Харин алт, мөнгийг хамт зүүснээр энэхүү энергийн хамгаалалттын үүрэг оролцоог зогсооход хүргэдэг. Тиймээс энэ хоёр төрлийн металлын харилцаа холбоо маш аюултай юм.



608